READING CELEBRATION 2018

_DSC8406

Elite’s First Grade Students Reading Celebration hold on 4th of May, 2018. Students showed their talents on the stage.

“УЛААНБААТАР ЭЛИТ”-ийн БЯЦХАН СУРАГЧИД ҮСЭГЛЭЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчид төгсөлтийн баяраа баасан гарагт тэмдэглэлээ. Нэгдүгээр ангийн сурагчид өнгөрсөн хугацаанд зөвхөн эх хэлнийхээ Цагаан толгойг цээжилж, уншиж, бичиж, тоо боддог болоод зогсохгүй англи цагаан толгойтой танилцаж, үг холбож сурчээ. Хүүхдүүд сурсан мэдсэн бүхнээ аав, ээждээ толилуулж, хайрт багш нартайгаа баяраа хуваалцсан юм.

2017-2018 оны хичээлийн жилд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд 48 сурагч элсэн орж, нэгдүгээр ангиа ийнхүү амжилттай төгслөө. Тэдний нэг болох 1а ангийн сурагч Бушрагийн аав Аяхан “Хүүхдүүдэд минь дурсамжтай ийм сайхан өдрийг бэлэглэсэнд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

 

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.