Elite Kids Kindergarten’s Graduation Ceremony 

kindgrad2018 (274)

Elite Kids Kindergarten’s Graduation Ceremony

Kindergarten Ceremony hold on 4th May, 2018. Kids showed their abilities on stage.

“ЭЛИТ”-ийн БАГАЧУУД ЭЭЖ, ААВТАЙГАА БАЯРАА ТЭМДЭГЛЭВ

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн дэргэдэх “Элит багачууд” цэцэрлэг 2017-2018 оны хичээлийн жилээ үдэж, төгсөлтийн баяраа эцэг, эхчүүдтэйгээ хамт тэмдэглэлээ. Энэ хичээлийн жилд манай цэцэрлэгийг 35 хүүхэд төгсөж байгаа юм. Манай цэцэрлэг нь Монгол, Англи хэлний боловсролын хажуугаар Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж, хүүхдүүдийг сургуульд ороход нь бэлддэг онцлогтой. Таван настнууд маань цэцэрлэгээ төгсөхдөө цагаан толгойн үсгүүдээ таньдаг болж, тоо тоолж, нэмж хасаж сурахаас гадна геометрийн дүрсүүдээ мэддэг болох гээд чамгүй зүйлийг сурч төгсөж байгаа билээ.

Таван настнуудын маань нэг болох Г.Анарын ээж Ц.Мягмарнаран “Манай хүү дөрвөн настайдаа улсын цэцэрлэгт явж байсан ч бид дундаас нь гаргаад “Элит багачууд” цэцэрлэгт өгсөн. Сэтгэл маш хангалуун байгаа. Багш нарын заах арга барилаас эхлээд харилцаа, хандлага нь харьцуулшгүй сайн байсан. Багш нар төдийгүй цэцэрлэгийн захиргаанаас хүүхэд нэг бүрт анхаарч, эцэг, эхийн хурлаар ч гэсэн хүүхэд бүрийн ээж, аавтай ганцаарчлан уулзаж, хүүхдийнх нь асуудлыг тусгайлан ярилцдаг нь их таалагдсан. Сургалтын хөтөлбөрөөс гадуурх олон ажлыг санаачлан зохион байгуулдаг. Хүү маань их нээлттэй болж, англи хэлийг сайн сурч байгаа. Дуу, шүлэг ч их сурсан. Энэ бүхнийг тайлагнаж, тоглолт зохион байгуулахыг үзэхэд ээж, аавд нь сайхан байдаг. Тиймээс бид хүүгээ нэгдүгээр ангид нь “Улаанбаатар Элит” сургуульд өгөхөөр шийдсэн” хэмээн ярьсан юм.

 

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.