Манай сурагч Л.Очирбат Өсвөрийн шатарчдын УАШТ-д амжилттай оролцлоо

chess

Манай сурагч Л.Очирбат Өсвөрийн шатарчдын УАШТ-д амжилттай оролцлоо

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний хооронд БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээний 11-12 насны хөвгүүдийн төрөлд манай “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 5б ангийн сурагч Лхагважамцын Очирбат амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ.

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Хан-Алтай клубийн тамирчин Е.Төгстөмөр тэргүүлсэн бол Их мастер клубийн тамирчин М.Амилал хоёрдугаар байр, Төв клубийн тамирчин Б.Эрхэс гуравдугаар байр эзэлсэн байна.

Улсын чанартай тэмцээнд амжилт гаргасан Л.Очирбатдаа баяр хүргэе.

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.