Хан Светлана: Богино хугацаанд хүүхдэдээ гарч байгаа өөрчлөлтөд сэтгэл хангалуун байна.

veli ulanude

Хан Светлана: Богино хугацаанд хүүхдэдээ гарч байгаа өөрчлөлтөд сэтгэл хангалуун байна

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 4с ангийн сурагч Хан Алтанагийн ээж Хан Светланатай ярилцлаа. Тэрбээр манай сургуульд хүүхдээ өгөөд удаагүй ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Хан Светлана гэдэг. Би бизнес эрхэлдэг. Компани маань БНХАУ-д байдаг. Охин маань “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 4с ангид элсэж ороод долоо хонож байна.

-Хүүхдээ яагаад “Улаанбаатар Элит” сургуульд өгөхөөр болсон бэ?

-Манай охин Японд, Хятадад сурч байсан. Сүүлд Хятадад сурч байхад соёл, зан зашил нь Оросооос тэс өөр учраас их хэцүү байсан. Тэгээд хүүхдэдээ англи хэл сургах зорилгоор Монголд ирсэн. Ирээд Америк сургууль, Орос сургууль байдаг гээд судалсан. Тэгээд найзуудынхаа зөвлөснөөр “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд хүүхдээ оруулсан.

-Сургуулийн талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Сэтгэгдэл маш өндөр байгаа. Манай хүүхэд маш даруухан, дуу цөөтэй. Тиймээс би хүүхдээ нээлттэй болгохыг хүсэж байсан. “Улаанбаатар Элит” сургууль яг тэр талаас нь их тусалж байгаа. Хэдийгээр охин маань яваад удаагүй ч хичээлдээ их дуртай, нээлттэй болж байгаа нь анзаарагдаж байгаа. Өглөө өөрөө сэрээд хичээлдээ явж байна. Сургуулиасаа ирэхдээ баяр хөөртэй байгаа нь ээж хүний хувьд маш чухал зүйл. Үүнд багш, сурагчдын нөхөрсөг байдал, сургуулийн халуун дулаан уур амьсгал нөлөөлж байгаа болов уу гэж харж байна.

-Ярилцсан танд баярлалаа.

-Маш их баярлалаа.

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.