Манай сурагч Э.Бадамгарав хошой хүрэл медалийн эзэн боллоо.

badma

Манай сурагч Э.Бадамгарав хошой хүрэл медалийн эзэн боллоо.

Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-4-нд Улаанбаатар хотноо болж, “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12б ангийн сурагч Э.Бадамгарав III байр эзэлж хүрэл медалийн эзэн боллоо. “Алдар” спорт хороон дээр зохион байгуулагдсан тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн 35 байгууллагын 300 орчим тамирчин хурд хүчээ сорьж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Сурагч Э.Бадамгарав мөн өнгөрсөн сард болсон Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан билээ. Монгол Улсад Самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохиогдсон, Самбо бөхийн анхны ерөнхийлөгч төр нийгмийн зүтгэлтэн Энэбиш агсны нэрэмжит 49 дэх удаагийн энэхүү тэмцээнд 43 байгууллагын 430 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Улсын чанартай хоёр том тэмцээнээс хошой медаль хүртсэн сурагч Э.Бадамгаравтаа спортын өндөр амжилт хүсье.

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.