ELITEMUN “Elite International Model United Nations”

20180203_100646 (Medium)

Elite International Model United Nations held successfully

EliteMun Society of the Ulaanbaatar Elite International school successfully organized the Model United Nations simulation for the first time on 3d and 4th February 2018. Totally 159 students from some schools of Ulaanbaatar including our school, Bayan-Ulgii, Orkhon and Darkhan-Uul participated this event. 25 students of EliteMun Society took a part as staff members. Students delegated UNESCO, UNHRC, UNSC, UNICEF and WHO which are the organizations of UN and tried to find solutions to global issues about “The impact of climate change on world heritage sites”, “The right to privacy in the Digital age”, “Women, peace and security”, “Abolishing the usage of children as mules in the drug trafficking industry” and “Medical black markets” respectively.

It was a pleasure to host Mr. Undral Amarsaikhan, the founder of Unread website and Ms. Khaliuna Naranbayar, coordinator of United Nations youth advisory panel were participated as the keynote speakers to Elite NUM. This event was so useful for students to improve their English and debate skills. Also it was very beneficial for students to be accepted by foreign universities with scholarships etc. All the participants were given certificates.

Elite MUN амжилттай болж өнгөрлөө.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн EliteMUN бүлгэмийн сурагчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдааныг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд сургууль дээрээ анх удаа амжилттайгаар зохион байгууллаа. Энэхүү загвар хуралд нийслэлийн зарим дунд сургуулиудаас гадна Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул аймгаас нийтдээ 159 сурагч НҮБ-ын гишүүн орны төлөөлөгчийн статустайгаар, 25 сурагч зохион байгуулагч гишүүнээр тус тус оролцсон юм.

Оролцогч сурагч, хүүхдүүд маань НҮБ-ын дэргэдэх дараах таван салбар байгууллагуудад хуваагдан тус бүрдээ тодорхой сэдвийн хүрээнд чуулан илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Загвар хуралдаанд НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага)-д хамрагдсан хүүхдүүд “Дэлхийн соёлын өв болсон газрууд уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нь” сэдвээр, UNHRC (НҮБ-ын Хүний эрхийн хороо)-д харьяалалтай сурагчид “Дижитал эрин дэх нууцлалыг хадгалах эрх” сэдвээр, UNSC (НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл)-д орсон төлөөлөгчид “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдвийн хүрээнд, UNICEF (НҮБ-ын Хүүхдийн сан)-д харьяалалтай төлөөлөгч хүүхдүүд “Мансууруулах бодисын худалдаанд хүүхдүүдийг татан оролцуулж, ашиглах явдлыг таслан зогсоох нь” сэдвийн, WHO (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)-д хуваарилагдсан сурагч, хүүхдүүд “Эрүүл мэндийн хар зах зээл” гэсэн сэдвүүдээр тус тус чуулсан билээ.

Мөн энэхүү үйл ажиллагаанд Unread сайтыг үүсгэн байгуулагч А.Ундрал, НҮБ-н Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч Н.Халиун нар хүндэт зочноор оролцож, оролцогч сурагч, хүүхдүүдэд хандан үг хэллээ.

НҮБ-ын загвар хуралдаанаар сурагчид англи хэл дээр эдүгээ дэлхий дахинд тулгамдаад буй эмзэг сэдвүүдийг хөндөн эшлэж хэлэлцүүлдэг нь хүүхдүүдийн англи хэлний болон мэтгэлцэх чадварыг сайжруулж өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхээс гадна цаашид гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн суралцахад нь түлхэц болох томоохон ач холбогдолтой юм. Оролцсон бүх сурагчдад “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн зүгээс сертификат олгосон билээ.

 

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.