UB Elites organized Math week

aa

UB Elites organized Math week

Ulaanbaatar Elite international school organized the Math week from 4th to 8th of December as every year. All students from 1 to 12 grades participated. We had General math competition among primary and secondary schools. Each class was represented by 3 students and other students watched the competition. Logic, IQ and Basic math questions were asked. It was an educated activity and includes lots of fun.

Элитчүүд долоо хоног математикаар “амьсгалав”

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Математикийн долоо хоногийг зохион байгууллаа. Жил болгон зохион явуулдаг энэхүү арга хэмжээнд 1-12-р ангийн бүх сурагч хамрагддаг бөгөөд математикийн талаарх хүүхдүүдийн ойлголт төсөөллийг өргөжүүлэн сурч мэдэх сонирхлыг нь улам хөгжүүлж, танин мэдүүлэх ач холбогдолтой.

Мөн энэ үеэр зохион явуулсан Математикийн ерөнхий мэдлэг шалгах тэмцээнд бага, дунд, ахлах анги бүрээс тус бүр гурван хүүхэд оролцож, логик сэтгэлгээ, IQ, ерөнхий математик гэсэн гурвсан сэдвээр оюун ухаанаа сорьсон юм. Тэмцээн маш сонирхолтой болж, сурагчид математикийн талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ.

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.