Elite MUN society visited UN Mongolia

abc

Elite MUN society visited UN Mongolia

Several students from Elite MUN of Elite international school visited the United Nations House in Mongolia to celebrate the United Nations Day which is the anniversary of the entry into force in 1945. UN officials Ms. Suvdaa, Mariyam Nawaz and Mr. Cheah (UNICEF) warmly welcomed the Elite MUN, showed around and gave a lecture to the students about the history of the UN in Mongolia, Sustainable development goals.

United Nations was established on 24 October 1945 after World War II. its objectives include maintaining international peace and security, promoting human rights, fostering social and economic development, protecting the environment, and providing humanitarian aid in cases of famine, natural disaster, and armed conflict. Mongolia has been an active member of the UN on October 27 1961.

UN officials also introduced UN Agencies in Mongolia such as The Food and Agriculture Organization(FAE), UNICEF, International Labour Organization(ILO), Migration Agency (IMO), UNESCO etc.

————————————————————————————————————————-

“Улаанбаатар Элит”-ийнхэн НҮБ-ийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газарт зочиллоо

Жил бүрийн аравдугаар сарын 24-нд тохиодог НҮБ-ын өдрөөр “Элит” олон улсын дунд сургуулийн MUN буюу “Элит” дэх НҮБ-ын бүлгэмийн сурагч, багш нар Улаанбаатар хот дахь НҮБ-ын төв байраар зочиллоо. Энэ үеэр НҮБ-ын ажилтан, хатагтай Сувдаа, Мариам болон ноён Чэйа нар манай сурагчдыг халуун дотноор угтан авч, Монгол Улс НҮБ-д элсэн орсон цагаас хойших түүх болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Дэлхийн II дайны ялагч талууд болох холбоотон орнууд олон улсын хууль, эдийн засаг, аюулгүй байдал, байгаль орчин, нийгэм болон хүний эрхийн бүхий л харилцааг зохицуулах зорилгоор НҮБ-ыг 1945 онд байгуулж, тус байгууллагад Монгол Улс 1961 онд гишүүн орноор элсэн орсон түүхтэй. Өнгөрсөн 55 жилийн хугацаанд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг харьяа байгууллагууд Монгол улсад үйл ажиллагаа явуулж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Харин өдгөө Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэх нь НҮБ-ын гишүүн орнуудын хувьд хамгийн чухал сорилт болоод байгааг айлчлалын үеэр сурагчдад тайлбарлан танилцуулсан юм.

#UNMONGOLIA
22.11.2017 Ulaanbaatar

 

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.