IFLC 2017

Colours of the world 2017 олон улсын хэл, соёлын наадмыг 3 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа

2017 оны 5-р сарын 12, 13-ны өдрүүдэд жанжин Сүхбаатарын талбайд Эмпати Ертөнц ХХК-ны харьяа Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль, Эмпати сургуулиуд “Colours of the world 2017” олон улсын хэл, соёлын наадмыг 3 дахь жилдээ “Номын соёлт ертөнц” ТББ-аас явуулдаг 21 дэх удаагийн “UB book fair” олон улсын номын үзэсгэлэн яармагтай хамтран амжилттай зохион байгууллаа.

“Colours of the world” олон улсын хэл, соёлын наадам нь 2003 оноос анх зохиогдож эхэлсэн олон улсын үйл ажиллагаа бөгөөд өнгөрөгч 2016 онд Монголыг оролцуулаад дэлхийн 30 гаруй оронд зохиогдож манай оронд Азербайжан, АНУ, Беларусь, Дани, Камбож, Кыргызстан, Норвеги, ОХУ, Папуа Шинэ Гвиней, Польш, Румын, Сенегал, Танзани, Тунис, Филиппин гээд дэлхийн 17 орноос сурагч хүүхдүүд айлчилж байсан билээ.

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн санаачлагаар 2006 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж ирсэн олон улсын хэл, соёлын наадмын хүрээнд энэ жил сурагч хүүхдүүд маань багш нартайгаа хамтран Монгол, Турк, АНУ, Их Британи, Япон, Хятад, Франц, Герман, ОХУ, Филиппин, БНСУ, Казахстан, Энэтхэг, Нигери, Бразил, Канад, Австрали, Узбекистан гэсэн 18 улс орныг төлөөлж үзэсгэлэн гаргасан юм. Тухайн орнуудын дуу хуур, бүжиг наадмыг үзэж сонирхохын зэрэгцээ тэдний үндэсний хоол амталгааг зохион байгуулсан нь хүмүүсийн талархлыг ихэд хүлээж байлаа.

 

Орон орны дуу хуур, бүжиг наадмыг толилуулсан урлагийн тоглолтод хамтран ажилласан Дархан Эмпати, Улаанбаатар Эмпати сургууль, Модерн циркийн бяцхан уран нугараач охид, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, Орос 14-р сургууль, Монгол-Хятадын хамтарсан Найрамдал сургууль, Хүрээ дээд сургууль, Beauty Japan Cosmetics, Элит багачууд цэцэрлэгийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, АНУ, БНСУ, Япон, Энэтхэг, Казахстан, Франц улсын элчин сайдын яамдууд, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Монцамэ агентлаг, UBS, Глобал Телевиз, mongolcom.mn, yolo.mn, Станбул кафе зэрэг байгууллагууд дэмжиж ажилласан юм.

 

“Colours of the world 2017” international festival of language and culture has been hosted by Empathy LLC embodying Ulaanbaatar Elite international school and Empathy schools for the third time in Sukhbaatar square in cooperation with 21st international UB book fair by “Book World” NGO.

The event was held in 2003 for the first time and last year, in 2016, it was held in over 30 different countries of the world. While it was being held, the kids of the 18 different countries visited Mongolia by representing their language and culture.

Within the framework of the event which was initiated by Ulaanbaatar Elite international school in 2006, this year the booths representing countries such as Mongolia, Turkey, USA, Great Britain, France, Japan, China, Germany, Russia, Philippines, South Korea, Kazakhstan, India, Nigeria, Brazil, Canada, Australia and Uzbekistan were open for public by our students and the international teachers.

Not only the different performances of the countries but also their cuisine have attracted many people. We would like to thank to the Darkhan Empathy school, Ulaanbaatar Empathy school, the contortionists of the Modern Circus, Mongolian-Russian school number 3, Russian school number 14, Mongolian-Chinese “Nairamdal” school, College of Khuree, Beauty Japan Cosmetics and The Elite kids Kindergarten.

 

This event was supported and cooperated by the Mayor’s Office, Metropolitan Culture and Art Department, the embassies of the USA, South Korea, Japan, India, Kazakhstan and France, Ulaanbaatar city public library, Mongolian National Broadcaster, Monstame news agency, UBS, Global TV, mongolcom.mn, yolo.mn and Istanbul café.

 

IFLC 2017

Flickr Album Gallery Powered By: Weblizar

 

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.