ЭЛИТ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ – ЭРИН ЦАГИЙН ШИЛДГҮҮД

22484585824_9212c4323b_z

Xүн бүрийн сэтгэлд хамгийн тoд, гэгээхэн дурсамж үлдээдэг эгэлхэн он цаг бол мэдээж бидний сурагч нас. Бяцхан үрсийн маанъ энэ л мөчийг хамтдаа өнгөрүүлж, бүтээлцэж байгаа “Элит” олон улсын дунд сургуулиар ФорбесМонголиа сэтгүүлийн баг зочилсон юм.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг хаалгаар нъ шагайх үед л сэтгэлд дотно дулаан уур амьсгал угтан авч, тус сургуулийн захирал Мустафа Огуз тун найрсгаар хүлээн авлаа. Бяцхан үрсийн шуугилдах чимээ, жаргалтай инээмсэглэл. Турк захирлынх нъ монгол хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байдал. Багш сурагчдынх нъ дотно харилцаа. Танилц, энэ бол “Элит” олон улсын дунд сургуулъ.


elite-forbesMongolia
“Элит” олон улсын дунд сургууль нь 2005 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд хосолсон сургалт бүхий бэлтгэл анги, арванхоёр жилийн дунд сургууль юм. Арван жилийн арвин их түүхтэй “Элит” олон улсын дунд сургууль нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 180 гаруй сурагчийг амжилттай төгсгөж, өнөөдрийн байдлаар 360 сурагч, 70 орчим багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь боловсролын хөтөлбөртөө Их Британийн үндэсний сургалтын хөтөлбөрийг мөрддөг бөгөөд сургалтын явцад хүүхдийн хөгжил, бусдыг хүндлэх, сахилга бат, эелдэг зан төлөвшүүлэхэд ихээхэн анхаардгаараа онцлог юм билээ. Энэ бүхний илрэл нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа болох уншлагын цаг тогтмол зохион байгуулж, олон төрлийн клуб, дугуйланд сурагчдаа хамруулдгаас харагдана. Үндсэн сургалтын хөтөлбөрт TOEFL-ийн бэлтгэл сургалт багтсан байдаг нь сурагчдад төгсөөд олон улсын их дээд сургуульд элсэн суралцах боломж олгодог аж.



Мөн “Элит” олон улсын дунд сургууль нь сурагчиддаа бэлтгэл ангиасаа эхлэн англи хэлийг төрөлх хэл шигээ сурах боломжийг олгож буй нь хамгийн том давуу тал юм. Нэмэлтээр, Хятад, Орос, Герман, Франц, Турк, Япон зэрэг гадаад хэлийг давхар суралцах боломжтой.

 “Боловсрол гэдэг гагцхүү мэдлэг биш шүү дээ”
гээд инээмсэглэх захирал Мустафа Огуз суралцагчиддаа цаг ямагт хүнлэг чанарыг эрхэмлэх хэрэгтэй хэмээн захидаг бөгөөд сургуулийн боловсролын хөтөлбөр ч энэ талд чиглэдэг юм байна.

Ном унших дадлыг сурагчдад суулгахын тулд хичээл эхлэхийн өмнө тогтмол уншлагын цаг зохион байгуулдаг нь эцэг эхчүүдийн талархлыг ихэд хүлээдэг аж. Мөн компьютер, математик, IQ, зураг, төгөлдөр хуур, гитар, үндэсний урлаг, бүжиг, шатар, хөл бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дээд шатны англи хэл, монгол бичиг, морин хуур, аэробик, мэтгэлцээн, дизайн, олон үндэстний хоолны клуб хичээллэдэг юм байна.

Хичээлийн хөтөлбөрт “Амжилтыг урамшуулах шалгалт” тогтмол зохион байгуулагдах бөгөөд “Элит” олон улсын дунд сургуулиас Нийслэлийн Боловсролын газрын дэмжлэгтэйгээр 2008 оноос хойш жил бүр тус шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр анги хүртэлх шалгалтад хамрагдах хүсэлтэй сурагчид үнэ төлбөргүй хамрагддаг бөгөөд анги тус бүрээс эхний таван байранд шагнал олгодог аж.

Мөн улирал бүрийн эхэнд сурсан мэдлэгээ сэргээн санах SRE шалгалт, улирал бүрийн төгсгөлд мэдлэг сорих ерөнхий GRE шалгалтыг тус тус зохион байгуулдаг.

Хэл сурахад хамгийн чухал зүйл нь тухайн орны хэл, соёлыг хамтад нь суралцах бөгөөд үүний төлөө “Элит” олон улсын дунд сургууль нь жил бүр уламжлал болгон монгол болон гадаад хэл, соёлын долоо хоногийг зохион байгуулдаг. Мөн АНУ, Англи улсад хавар болон зуны сургалтад хамруулж Англи, Америк, Турк, Хятад, Солонгос, Энэтхэг, Арабын Эмират улсуудад хавар болон зуны аялал зохион байгуулж сурагчдаа хэл сурах боломжоор бүрэн хангадаг аж.

Сургалтын орчин болон материаллаг баазын хувьд анги танхим дүүргэлтийн тоо 20-иос хэтэрдэггүй бөгөөд анги бүр интерактив хичээлд зориулагдсан тусгай тоноглолтой. Сургалтын орчны хувьд маш тохилог бөгөөд номын сан, дүрслэх урлаг, хөгжим, компьютерийн тусгай кабинеттай. Онол дадлагыг хослуулах хими, физик, биологийн тусгай туршилт хийх боломжоор бүрэн хангагдсан орчин үеийн шинжлэх ухааны лаборатори нь дунд ангийнхны хамгийн дуртай танхим гэнэ. Мэдээж урлаг заал, тоглоомын өрөө, спорт заал
гээд сурагчдын ая тухтай байдлыг бүрэн хангасан тохижилт бүхий анги, танхимуудад сурагчид мэдлэг эзэмшинэ.



forbes_mongolia_setguul

Энэ мэт олон арвин туршлагаараа эрин цагийн шилдгүүдийг бэлтгэж буй “Элит” олонулсын дунд сургуулийнхандаа арван жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ирээдүйн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

“Элит” олон улсын дунд сургуулийнхан ийнхүү ФорбесМонголиа сэтгүүлийн хуудсанд байраа эзэлжээ. Энэхүү мэдээллийг ФорбесМонголиа сэтгүүлийн энэ дугаараас унших боломжтой.

Blog Attachment

Leave us a Comment

logged inYou must be to post a comment.